НИЙГЭМ

Хонг Конг руу транзит нислэг хийж, 170 орчим иргэнээ татахаар боллоо

Өчигдөр /2020.08.18/ Гадаад харилцааны яам мэдээлэл гаргажээ. Үүндээ наймдугаар сарын 20-нд Хонг Конг улс руу транзит нислэг хөөргөж, 170 орчим иргэнээ татах болсон талаар дурджээ.

Мэдээлэлд, “УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ. Уг нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна.

УОК-ын зүгээс 8 дугаар сард багтаан дахин 2 удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд олон нийтэд зарлах болно” хэмээн бичсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button