НИЙГЭМ

Импортын мэдэгдэлгүй 60 тонн тарвас тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ

Интердесижн гүний гаалийн хяналтын бүсэд Алтанбулаг боомтоор Инвайлабле ХХК-ны ОХУ-аас хөргүүртэй 3 автомашинаар импортолсон 60.0 тн тарвасанд хяналт шалгалт хийхэд, амьтан, ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл аваагүй, зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчил илэрлээ. Тарвасаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад ургамалын хорио цээрийн шаардлага хангасан тул хилээр нэвтрүүллээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.22 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6-ын 1-т заасан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд тэмдэглэл үйлдэж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэвэр ноогдууллаа. Тус компани анх удаа олон улсын хүнсний тээвэр хийж байгаа тул зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button