НИЙГЭМ

Казахстан, АНУ-руу наймдугаар сард нэмэлт нислэг хийхээр болжээ

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрээр 2020 оны наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нур-Султан, наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр болжээ. 

Нур-Султан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм байна.

Нэмэлт нислэг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4,240 гаруй иргэнийг эх оронд нь авчирч буй юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button