НИЙГЭМ

Импортын мэдэгдэлгүй 60 тонн тарвас тээвэрлэж явжээ

Алтанбулаг боомтоор Инвайлабле ХХК-ны ОХУ-аас хөргүүртэй автомашинаар импортолсон 60 тонн тарвасанд хяналт шалгалт хийхэд, амьтан, ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл аваагүй, зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчил илэрчээ. 

Тарвасаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад ургамлын хорио цээрийн шаардлага хангасан тул хилээр нэвтрүүллээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.22 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6-ын 1-т заасан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд тэмдэглэл үйлдэж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэвэр ногдууллаа.

Тус компани анх удаа олон улсын хүнсний тээвэр хийж байгаа тул зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулж, зөвлөгөө мэдээлэл өглөө гэж НМХГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-19 11:48

anhnii um buhen hecuu.amjilt husy

Холбоотой мэдээ

Back to top button