Нийгмийн

Жимс түүж яваад төөрсөн гурван иргэнийг эсэн мэнд олжээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс хойд зүгт 40 км-т орших “Баянт” гэдэг газар 8 хүн жимс түүж явснаас 42 настай эрэгтэй Б, 35 настай эрэгтэй Б, 25 настай эрэгтэй У нар энэ сарын 16-ны өдрийн 13:00 цагийн орчим сураггүй болсон байна. 

Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч, тус сумын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан орон нутгийн 12 иргэн, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

Улмаар наймдугаар сарын 18-ны өдрийн 16:10 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 8 км-т “Баянт” уулын модон дотроос эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button