ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Сүүлийн 3-4 хоногийн дотор “COVID-19”-ийн өвчлөл НЭГ САЯАР НЭМЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 22 сая 48 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 787 мянга гаруй хүн эндлээ. Мөн 15 сая 24 мянган хүн эдгэрчээ. Сүүлийн 3-4 хоногийн дотор өвчлөл нэг саяар нэмэгдсэн. Тархалтын эрч буурахгүй байна. ОХУ-д 4787 хүн халдвар авсан бол БНХАУ-д 54 тохиолдол бүртгэгджээ. Японд өвчлөл болон эндэгдлийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Ялангуяа залуучуудын дунд тархалт өндөр бүртгэгдэх боллоо. Амны хаалтаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих амьдралын дадлаа үргэлжлүүлэх, хэвшүүлэх шаардлагатай байна.

Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар “COVID-19” гэр бүлийнхний дунд тархах нь элбэг байгааг баталжээ. Түүнчлэн бага насны хүүхдүүд өвчлөх эрсдэлтэй. 15-аас доош насны хүүхдүүдэд олон эрхтний хам шинжийн хэлбэрээр илэрч байна. Нийтийн бохирын цооногт тандалт, шинжилгээ хийх шаардлагатай болсон.

Өчигдөр 295 хүн тусгаарлалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button