НИЙГЭМ

Хөгжмийн зохиолч Д.Хаянхярвааг сүүлчийн замд нь үдлээ

Өнөөдөр /2020.08.19/ өглөө Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн нэрт онолч, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Пүрэвжавын ХАЯНХЯРВАА-г Монголын ард түмэн, мэргэжил нэгт нөхөд, шавь нар, ахан дүүс, гэр бүл нь сүүлчийн замд нь үдлээ.

Тэрээр сайн хөгжимчин (кларнетч), нэрт хөгжмийн зохиолч, авьяаслаг удирдаач, хөгжмийн найруулагч, телевизийн хөтлөгч, зохиолч, орчуулагч, редактор, багш, зохион байгуулагч, төрийн түшээ (АИХ-ын депутат, МХЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн) хүн юм.

Хурандаа П.Хаянхярваа 60 гаруй жил хөгжмийн урлагт үнэнчээр зүтгэж, 1961 оны долдугаар сарын 19-нд өөрийн анд С.Долдын шүлгээр “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ хоёулаа” дууг тавхан минутын дотор зохиосноос хойш дуу, дуулал, магтуу, марш, удиртгал хөгжим, бүжгийн хөгжим, киноны хөгжим, циркийн хөгжим, дуурь, симфони, жаз, эстрад хөгжим зэрэг 1000 гаруй уран бүтээл туурвисан байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-19 15:03

Um ma ni bad me hum

Um sain amgalan boltugai
Um sain amgalan boltugai
2020-08-19 15:03

Um ma ni bad me hum

Холбоотой мэдээ

Back to top button