УЛС ТӨР

ЖДҮ-ийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилжээ

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулсан билээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилсон байна. 

Тэрээр 2018 оноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.  Ингэхдээ Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд болон ЖДҮДС-гийн шинэчилсэн найруулгаар баталсан, зээл олгох шинэ журмыг боловсруулахад гардаж ажилласан байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button