ОРОН НУТАГ

Тавантолгойн тээвэрчид зам хааж, эсэргүүцэл илэрхийлжээ

Тавантолгойн нүүрс тээвэрт гарч буй хүний эрх зөрчсөн асуудал хүнд суртал, тээврийн хөлс тарифын шударга бус байдлыг эсэргүүцсэн тээвэрчид өнөөдрөөс (2020.08.19) зам хааж эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.

Тавантолгойн 14000 тээвэрчид нэгдэн, Тавантолгойн уурхайгаас Цагаан хад чиглэсэн замын 3 дахь км-т зам хаасан байна.  

Тэдний гол шаардлага нь  Ерөнхий сайд Хүрэслсүхийн 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсч байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын нэгний дотор судалж шийдвэрлэх  үүрэг даалгаврыг биелүүлж тавантолгойн замд Засгийн газрын төлөөлөгч томилж нүүрс тээврийн асуудлыг хариуцах эзэнтэй болгохыг шаардаж буй юм байна.

Нүүрсний уртын буюу Тавантолгойн уурхайгаас Цагаан хад гаалийн хяналтын бүс хүртэл 230 км замд 1 тн/ 55 юань буюу 26650 төг  тээвэр хийж байгаа бол богинын 25 км т 1 тн/ 26650 төг байгаа нь Монгол тээвэрчид явдаг уртын тээвэрт хэт бага тариф тогтоож байгаа юм байна. Үүнийг эсэргүүцсэн тээвэрчид бага тарифтай ачилтыг зогсоох шаардлага тавьж нийт 3 сар тэмцэж байгаа гэж Тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгдлээ. Энэ тэмцэлд Тавантолгойн нүүрс тээвэрт явдаг 2500 тээвэрчин жолооч нар гарын үсгээрээ нэгдсэн байна.

Тэд Засгийн газарт гурван шаардлага тавьж байгаа юм байна. 2020.06.17-ны өдрийн  УУХҮЯ, ЗТХЯ хамтарсан хурлын шийдвэрийг биелүүлж -80 тарифтай тээврийн ачилтыг уурхайгаас ачихыг зогсоох, Тавантолгойд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч яаралтай томилох, Онцгой байдлын дэглэмээр богинын тээвэр хийж буй тээвэрчдийн бодит   нөхцөл байдлыг тогтоохын тулд хилийн бүст газар дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг ирж, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзахыг шаардаж байгаа юм байна.

Эх сурвалж: Баянзам тээвэрчдийн холбоо

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. ядаргаатай гарууд бэ хэн2 нь учир зүйгээ олоод нүүрсээ тээвэрлэчихмээр бх юм энэ жолооч нар өөрсдөө ч маш хариуцлагагүй л гарууд бн лээ байнга ийм тийм гэж гоншигноно, Тавантолгой-гашуунсухайт төмөр зам тавигдсан бол эд нар ингэж эрхлэхгүй

  2. Нүүрс тээвэрлэлтийг бага ч гэсэн саатуулж улсын төсвийн орлогыг тас####дуулах гэсэн оркуудын хатгаас.

  3. Зөв шүү дээ.Энэ хэдэн жолоочийн нуруун дээр монголчуудын амьдр#### явдаг гэдгийг ойлгох ухаантай хүн байхгүй байна.
    Энэ хэд байхгүй бол бөөнөөрөө өлбөрч үхэцгээнэ

    1. Хурдан төмөр замаа тавиачээ Ингэж шантаажаар орохгүй ш дээ.230 КМ -т 1 тонн 55 юань бол /100нэгтонн/ яв####танд 2сая 3 зуунаас дээш төгрөг гэсэн үг.болох юм биш үү.Багш эмч сард гар дээрээ 950000 төг авдаг шүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button