Нийгмийн

Нийслэлд Сэлэнгийн шинэ ногооны худалдаа МАРГААШ эхэлнэ

Нийслэлд уламжлал ёсоор жил бүр зохион байгуулагддаг Сэлэнгийн шинэ ургацын төмс, хүнсний ногооны худалдаа маргааш буюу наймдугаар сарын 20-нд эхлэх юм байна. Ирэх аравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус худалдаа:

-Баянгол дүүргийн 2-р хороо, KFC-гийн зүүн талд

-Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Хангай хотхоны урд талбайд

-Хан-Уул дүүргийн 20-р хороо, "Комет сервис" ХХК-ийн Лавай худалдааны төвд

-Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковын талбай

-Баянзүрх дүүргийн 14-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбай

-Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн урд талбай

-Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай зэрэг байршлуудад явагдах аж.

Шинэ ургацын ногооны худалдаа эрхлэгчдэд ногооны тодорхойлолт болон шинжилгээний бичигтэй байх зэрэг эрүүл ахуйн шаардлагууд тавьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button