ОРОН НУТАГ

Галт тэргэнд 15 бог мал дайруулжээ

Малчин Б-н 15 бог мал галт тэргэнд дайруулжээ. Тодруулбал, Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэргэнд энэ сарын 17-ны 14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Ногоон толгой орчим зусаж байсан малчин Б-н хариулгагүй орхисон 15 тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан байна.

Олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх механизм нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормозлоход 800-1000 м газрыг туулж байж зогсдог аж.

Иймд малчдыг малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн дагуу нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулах ажээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хэрвээ зорчигчтой вагоны өмнүүр орж унагасан бол зөрчлийн хуулиар 150 нэгжтэй тэнцэх торгууль тавих юм биз дээ хамга########тын хашаа чинь м#### орох боломжгүй байх ёстой биз дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button