НИЙГЭМ

Тарвага тээвэрлэсэн иргэнийг 2 сая 892 мянган төгрөгөөр торгожээ

Наймдугаар сарын 15-нд иргэн Т төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу есөн тарваганы тулам тээвэрлэж явжээ. Эл үйлдлийг Эмээлт дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо илрүүлж, ЗӨСҮТ-д хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт үндэслэн 300 мянган төгрөг, үүний дээр тарваганы экологи, эдийн засгийн үнэлгээгээр 2 сая 592 мянган төгрөг, нийт 2 сая 892 мянган төгрөгөөр торгосон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-20 15:41

1 тарвага 3 сая төгрөг гэж үнэлж, торгууль тавив�##� ийм хэнэггүй хүмүүс хаширна даа.

Холбоотой мэдээ

Back to top button