УЛС ТӨР

Т.Ганболд: Маргаантай тойргуудад дахин санал хураалт явуул. Төсөв шаардагдахгүй

МАН-аас бусад намууд нэгдэн сонгууль будлиантай болсон талаар мэдээлэл хийж, Ерөнхийлөгчид шаардах бичиг өргөн барих талаараа мэдэгдэв. Тэд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг шударга бус болсон гэж үзэж буй бөгөөд аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийг шударга явуулах үүднээс ийнхүү нэгдсэн гэв.

-ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ Ч БУЛХАЙТАЙ БОЛОХ ВИЙ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛЫН ҮҮДНЭЭС НЭГДЭЖ БАЙНА-

АН-ын дэд дарга Туваан: “Найман зүйл заалттай өргөх бичгийг Ерөнхийлөгчид өргөн барина. 20202 оны УИХ-ын сонгууль луйвар булхайтай болсон. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Энэ сонгуульд ч луйвар булхайтай болох вий гэдэг үүднээс бид нэгдэж байгаа юм.

-ТУСГАЙ НУУЦЛАЛТАЙ САНАЛЫН ХУУДСАН ДЭЭР БИШ ЭНГИЙН КАНОНДДОГ ЦААСАН ДЭЭР САНАЛ ХУРААСАН-

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Ажлын хэсэг ажиллаад маш ноцтой зүйлүүдийг илрүүлсэн. Сонгуулийн саналын хуудас тусгай нууцлалтай байна гэж заасан байдаг. Нэг ёсондоо үнэт цаас. Өмнө нь тусгай нууцлалтай саналын хуудсаар санал өгдөг байсан. Гэтэл энэ удаагийн сонгуулиар канонддог энгийн цаасан дээр санал хураалт явуулсан. Мөн хаана ч байдаггүй хаяг дээр хүмүүсийг байгаа мэтээр санал өгүүлсэн. Байдаггүй хүмүүсийг санал өгсөн мэт болгосон байсан. Тиймээс бид нэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж шаардах бичиг барьж байна.

-СОНГУУЛИЙН ЛУЙВРЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН СЕХ-НЫ УДИРДЛУУДЫГ ОГЦРУУЛАХ ТЭМЦЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ-

Ж.Батзандан: Сонгуулийн луйвар булхайг таслан зогсоох чиглэлд хамтран санал нэгдсэн. Сонгуулийн луйвар 2016 онд 60 тэрбумаар үргэлжилж байна. Булхайтай болсон нь маш тодорхой. Таслалаар бие даагчдыг луйвардсан. Сонгуулийн хар машин уг нь нэмж тоолох ёстой техник. Гэтэл УИХ-ын 10 тойрог дээр иргэдийн санал хасагдаж тоологдсон. ШИНЭ намын зарим гишүүдийнх хасагдаж тоологдсон тохиолдол гарсан. СЕХ-ны дарга удирдлагуудын нэн яаралтай огцруулах ёстой. Тэднийг огцруулах тэмцлийг ирэх долоо хоногт эхлүүлнэ.

-ХҮН ГАРААРАА ТИЙМ ЦЭВЭРХЭН БУДАХЫН АРГАГҮЙ САНАЛЫН ХУУДСУУД ГАРЧ ИРСЭН-

Т.Ганболд: Сонгуулийн дараа бие даагчид нэгдэж мэдээлэл хийнэ, тодорхой баримт фактууд дэлгэж, Ерөнхийлөгчид хүртэл гомдол гаргасан. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ.Төсвийн хөрөнгөөр сонгууль хийж, ард түмний саналыг худалдаж авсан. Ялсан гээд байгаа нам ард иргэдийн 40 хувийн саналыг авсан. Харин үлдсэн 60 хувийн саналыг бид авсан. Ерөнхийлөгч дахин тоололт явуулахад хүн гараараа тийм цэвэрхэн будахын аргагүй саналын хуудсууд гарч ирсэн. Мөн багц, боодлоор нь хүчингүй болсон хуудсууд гээд тавьж байсан. Тэр бол хүчингүй болсон саналууд биш, МАН-ыг дугуйлаагүй саналууд. Тиймээс маргаантай тойргуудад дахин санал хураалт явуулах ёстой. Үүнд төсөв мөнгө гарахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-20 13:29

Энэ з�##�уу л гарсан даа. Улайн цайм зассан.

Хамар ганболд оо одоо боль миний хөгшин
Хамар ганболд оо одоо боль миний хөгшин
2020-08-20 15:03

Сонгуулийн дараа өчнөөн зард�##� чирэгдэл учруулж гараар өөрийнхөө тойргийг 100% тоолуулж д�##�аараа цэвэр тавиулчихаад одоо дахин сонгууль явуулна гэж шоудах юм.
Намбарын хүү одоо цаг үеэ мэдрээд больчихвол яасан бэ?

Иргэн
Иргэн
2020-08-20 16:03

Монголд сонгууль үнэн шудрага явагдах ойлголт байхгүй болоод удаж байна. Одоо л засаж авахгүй бол сонгууль өгөх хүн олдохгүй болно.

Ийм улс төржилт л хэрэггүй байгаа юм
Ийм улс төржилт л хэрэггүй байгаа юм
2020-08-20 16:14

Сайхан гарууд нийлж аваад хууль, шүүхийн байгууллага шиг ярьж байх юмаа. Ингэж амныхаа зоргоор буудахад чангахан хариуцлага тогтоохгүй бол ч Монгол хүн Монгол хүнээ сүйд хийх энүүхэнд байх шиг. Муухай турхирч байгаа юм шүү энэ новшнууд...

Юманд хэмжээ бий шүү
Юманд хэмжээ бий шүү
2020-08-20 16:26

1 хүснэгт бөглөх 2 хүснэгт бөглөх адил тул УИХ сонгуулийг хүчингүй болгуулж дахин сан�##� хура�##�т явуулб�##� үнэнд нийцнэ дээ.

Unshigch
Unshigch
2020-08-20 17:41

Ene medeelel ogood bgaa nohduud ymar ih zav zaitai humuus ve. Hiih ajilgui humuus ongj yvdag bhaa. Ta hed zaaval gishuun boloh yostoi yum uu. Ard tumen songuuli ogood humuus gishuun bolood garsan shd . Ichmeer yum

Nary
Nary
2020-08-20 17:54
Reply to  Unshigch

Uag unen odoo boli nemelt toollogo hligee bz dee tegeed bugd bolj bna gechiheed ajilgui bolson yumnuud soliurch bna!!!!!!!

Зочин
Зочин
2020-08-20 19:20

�######�аа

Зочин
Зочин
2020-08-20 19:41

Uneheer ene uls turuus,uls turch gegdeh humuusees unen holoosoo zalhaj bna.Ta buhen arai l bna daa.BI bolon BID buhen taivan amidarch ,ajillamaar baina.

chingis haan
chingis haan
2020-08-21 07:02

ih shunasan edgeer novshnuudad toriin joloog hezee ch bvv atguul

Maral
Maral
2020-08-21 15:25
Reply to  chingis haan

Ee ta nar bolio nastai hvmvvs daralt ni uheseed bna z##l ta nar odo boli

Chimegee and chin
Chimegee and chin
2020-08-21 15:48
Reply to  Maral

Ene nuguu shiwertei ganbold bna ganbold min huluu sain ygaaj bai za

Холбоотой мэдээ

Back to top button