НИЙГЭМ

“Монголбанк, Чингис хаан банкны удирдлагуудыг холбоо, хамааралтай болов уу гэж хардаж байна”

Өнөөдөр /2020.08.20/ “Чингис хаан” банкны хохирогчид цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис, “Манай улсад дампуурах эрсдэлтэй хоёр банк байна” гэж мэдэгдсэн. Харин маргааш нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Дампуурах эрсдэлтэй банк байхгүй. Бүх арилжааны банкууд хэвийн ажиллаж байгаа” гэсэн утгатай хариу мэдэгдэл хийсэн билээ.

Тэд уг асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал тэдний хувьд “Чингис хаан” банкны үйл ажиллагаа илтэд доголдсон бөгөөд хэвийн үйл ажиллагаа явуулж буй хэмээхэд нийцэмгүй нөхцөл байдалд ороод байгаа аж. Тус банк нийт зургаан салбартай байснаас тав нь хаагдсан бөгөөд, үлдсэн нэг салбарт нь гүйлгээ хийх мөнгөн тэмдэгт байхгүй гэж тэд ярилаа.

Хохирогчдын хувьд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Чингис хаан” банканд итгэж байршуулсан хадгаламжийн мөнгөө буцаан авах хүсэлтийг удаа дараа тавьж буй юм байна. Гэвч банкны тухай хуулийг зөрчиж, найман сарын турш таг чимээгүй яваа нь асуудал үүсгэжээ.

Тэд энэ асуудлаараа Монголбанканд удаа дараа хандаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг хүсжээ. Харин Монголбанкны зүгээс хариу байр суурь илэрхийлдэггүй. Мөн түүнчлэн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь “Дампуурах эрсдэлтэй банк байхгүй” гэж мэдэгдсэн нь энэ хоёр банкны удирдлагуудыг холбоо хамааралтай гэж хардахад хүргэж байна хэмээн тэд ярилаа.

“Чингис хаан” банканд ЭМД-ын болон төрийн байгууллагуудын олон тэрбум төгрөг байршиж буй. Иймд яаралтай холбогдох арга хэмжээг авч ажилла, эс бөгөөс Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдэг байр суурийг тэд илэрхийлж байв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-08-20 15:17

Ингэж хэт хөөрсөн мэдэгдэл хийгээд бүгд мөнгөө татв�##� улам дампуурна. Урьдых шиг үйл хэвийн явуулаад дээрээс нь Монгол Банк хянаад яваад байв�##� аажимдаа төлбөрийн бланс нь дээрдээд та бүгд ч хохиролгүй болно. Өөрөөр ингэж хөөрөгдөөд нөхцөл

зочин
зочин
2020-08-20 15:19

улам хүндэрнэ. Банк маш эмзэг с�##�бар бүх банк холбоотой нэг нэгнийгээ татаж унагав�##� улсаараа дампуурна

Холбоотой мэдээ

Back to top button