НИЙГЭМ

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

БИЛГИЙН ТООЛЛЫН 3, 2020.08.21 / БААСАН ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧИН САРЫН ТАВАН ШАР УЛААН БИЧ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Наран ургах, шингэх: 05.56-19.55
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Ус

Аргын тооллын 8 сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 3, Харцага одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button