НИЙГЭМ

Нэгдүгээр эмнэлгийн захирлаар Н.Лхажий томилогджээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, шинэ удирдлагаа сонгосон байна. Зөвлөл наймдугаар сарын 18-ны өдрийн хурлын 15-р тогтоолоор эмнэлгийн Ерөнхий захирлаар Эрүүл мэндийн удирдлагын магистр, Хүний их эмч Нацагдоржийн Лхажийг томилжээ.

Өмнө нь Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан нь өдгөө Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тул түүний орны шинэ удирдлагыг ийн томилов.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Saran
Saran
2020-08-21 12:22

Ajiliin amjilt husie ! Altan gadas odon avah boltugai !

Холбоотой мэдээ

Back to top button