ЭДИЙН ЗАСАГ

Б.Баттөмөр: 2023 оны эцэс гэхэд зээлийн хүүг сарын 1 хувьд хүргэнэ

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, болон зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийн гишүүд “Зээлийн хүүг бууруулах, зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах тогтоолын төслийг өргөн барьсан” талаараа мэдээлэл хийлээ. Тус тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байна.

-ДӨРВӨН ЖИЛИЙН ДОТОР ЗЭЭЛИЙН ХҮҮ ДӨРВӨН ХУВИАР БУУРНА-

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Бидний авсан арга хэмжээний үр дүнд буюу дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүү жил тутам нэг хувиар буурна. Дөрвөн жилийн дотор 4 хувиар буурна гэсэн үг. 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авагдана. Үр дүнг нь ингэж тооцож байна. Блокчейн технологийг ашиглан банкны зардлыг бууруулах боломжтой.

Банкны зээлийн хүү өнөөдөр жилийн 11-13 хувь хүртэл өндөр байна. Өмнө нь 20.5 орчим хувь байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жигнэсэн дундаж хүү нь 16.3 хувь болж буурсан. Мөн тусгай гэрээ хийж өндөр хадгаламжтай хүмүүсийг татдаг. Ийм хадгаламжтай улс дэлхийд их ховор байна. Тиймээс өндөр хадгаламжийн хүүг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг мөн авна.

-ИНТЕРНЕТ БАНК, АТМ, ПОС МАШИН ШИМТГЭЛ АВДАГ ХЭЛБЭРИЙГ БАЙХГҮЙ БОЛГОНО-

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: “Хадгаламжийн хүү чөлөөт зах зээлийн зарчмаар явна. Арилжааны банкуудын тусгай нөхцөлтэй хадгаламжийг хориглох, хязгаарлах тал дээр анхаарах болно. Системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан.  Интернетбанк, АТМ, пос машин шимтгэл авдаг хэлбэрийг байхгүй болгоход дорвитой арга хэмжээ авна.  

СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ 3.8 ХУВИАР БУУРСАН-

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Зээлийн хүүг бууруулах стратегийн гол ач холбогдлыг Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран боловсруулсан. Өнгөрсөн дөрвөн жил зээлийн хүү 3.8 хувиар буурсан. Энэ нь сүүлийн 20 жил байгаагүй үзүүлэлт.

-ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИТАЙ ХОЛБООТОЙГООР ЗУРГААН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО-

УИХ-ын гишүүн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Зээлийг хүүг бууруулах стратеги 2018 онд батлагдсан. Стратегтэй холбоотойгоор зургаан хуульд өөрчлөлт орох төлөвтэй байна. Сүүлийн гурван жил сүүлийн гучин жилтэй харьцуулахад банкны хүү буурсан гэж дүгнэж байгаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-21 13:58

МАН 2023 ОНД ЗЭЭЛИЙН ХҮҮГ1% БОЛГОНО ГЭДЭГ ЧИНЬ 2024 ОНЫ СОНГУУЛИЙН ШОУ Л ХИЙХ ГЭСЭН АРГА ХЭЛБЭР АМЛАЛТАА СОНГУУЛИЙН ЭХНИЙ ЖИЛЭЭС Л ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЖИЛ Л ЦАЛИН ТЭТГЭВЭР ӨӨР БУСАД АРД ТҮМЭНД СОНГОГЧИДОД ТААЛ

Зочин
Зочин
2020-08-21 15:55

Зээл авч бизнес хийхээр банкийг тэтгэж баяжуулаад дампуурдаг нь үнэн ш дээ. Хүүнд шулуулах нэмээд түрээсэнд шулуулах. Татвар тѳсвѳѳ дарга нартэй эрдэмгүй банхар бардмуудад �##�дах зэрэг монголчуудын зовлон ч бхрагдахгүй

Зочин
Зочин
2020-08-21 19:14

Id shidtei hun garch irjee

Зочин
Зочин
2020-08-21 19:23

dendyy gehed daana ch dendyy umaa arai arai ard tymeng dord yzej bn haana bn ter bankni hyyg buulgan gadnii bank oruulna ged bsan haana bn haana bn

Холбоотой мэдээ

Back to top button