НИЙГЭМ

Хашаандаа автомашинаа хөдөлгөх үедээ нэг настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 836 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 12 хүн гэмтэж бэртэж, дөрвөн хүн амиа алджээ.

Мөн дээрх хугацаанд явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 992, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.08.18-ны 03.10 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогт овоо сум Нартын ам гэх газарт Хово маркийн автомашины жолооч Б нь Норт бeнз маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж улмаар Хово маркийн автомашины жолооч, 41 настай, эрэгтэй Б-ийн амь насыг  хохирсон.
  • 2020.08.20-ны 17.13 цагийн орчимд СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын зам, …дугаар хашаан дотор Toyota Harrier маркийн автомашины жолооч П нь хөдөлгөөн эхлэх үедээ 1.5 настай, эмэгтэй А-г мөргөж амь насыг хохироожээ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button