УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Сонгуульд хэрэглэх гэж 1.7 тэрбумаар амны хаалт худалдан авчээ

“COVID-19” цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад "Захиргааны шинэ санаачилга” ТББ-аас мониторинг хийснээ өнөөдөр /2020.08.21/ танилцууллаа.

Мониторингийн явцад Онцгой байдлын ерөнхий газрын веб сайт дахь мэдээллийг эх сурвалж болгон, долдугаар сарын 23-нд гаргасан тайланг нь ашигласан аж. Тайланд гурван хандивын талаар мэдээлжээ. Үүнд, 

  • 3.3 тэрбум төгрөг - 323 ААН, 241 иргэнээс мөнгөн хэлбэрээр  
  • 3.2 тэрбум төгрөг - 70 ААН, 2 иргэн материаллаг байдлаар
  • 800 толгой хонь өгсөн хандив тус тус багтсан байна.

Эдгээр хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулсан талаар судлахад амны хаалт авахад их мөнгө зарцуулсан нь ажиглагдсан байна.

Тодруулбал, нийт 1.8 тэрбум төгрөгөөр амны хаалт авснаас 2020 оны зургадугаар сарын 15-нд 1.7 тэрбум төгрөгөөр нь амны хаалт авсан байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-23 23:51

Бүх амны ха�##�т гудамжинд гарчээ. Ариун цэвэр маш муу, элдэв хүний гар дээрээс, элдэв уут савтай маск авах зөв үү. ҮҮнийг хянах газар бий юу.

Холбоотой мэдээ

Back to top button