УЛС ТӨР

УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1.4 хэсэг Монгол Улс их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15-р зүйлд заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг хэлэлцэх асуудал дээр тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Энэ хууль бол реформийн шинж чанартай, чухал хууль. Хуулийн хэлэлцүүлэг орон нутгийн сонгуультай давхцаж байна. Тиймээс намрын ээлжит бус чуулганаар нэлээн нягт нямбай хэлэлцэх хэрэгтэй. Түүнчлэн уг хуулийн төсөл батлагдвал дагалдан гарах тав орчим хууль тогтоомжийн төслийг боловсруулах, бэлтгэх ажлын явц хангагдаагүй байгаа. Тиймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бус орон нутгийн ээлжит бус хурлын дараа хэлэлцэх нь зүйтэй гэж АН бүлэг үзэж байна” гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button