НИЙГЭМ

5000 багш урьдчилгаагүй, хүүгүй байртай болно

“5000 багш хувьцаат орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний 30 багшид өнөөдөр /2020.8.21/ байрны түлхүүр гардууллаа. “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” хувьцаат компаниас Монголын багш нарын зөвлөл дэх зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй  уг төсөл нь наймдугаар сарын 3-нд эхэлсэн бөгөөд гурван жилд багтаан 5000 багшийг орон сууцжуулах зорилго тавьжээ.

Олон жил багшилсан, тэтгэвэрт гарсан зэрэг шалгуурыг үндэслэн багш нараас сонгон хөтөлбөрт хамруулж байгаа аж. Банкны зээл, зээлийн хүү, зээлийн нөхцөл зэргээс шалтгаалаад энгийн багш байртай болох боломжгүй байдаг. Харин уг төслийн хүрээнд хүүгүй, урьдчилгаагүйгээр сар бүр 500 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгөөр багш нар орон сууцтай болох боломжтой болж байгаа аж.

Хөтөлбөрт эхний ээлжид олон жил ажилласнаас гадна нийслэлийн алслагдсан бүсэд, гэр хороололд амьдарч байгаа багш нарыг түлхүү хамруулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Би Монгол хүн
Би Монгол хүн
2020-08-21 18:28

Үнэхээр буянтай ажил хийж байгаа юм байна. Баяр хүргье. Улам олон багшийг орон сууцтай болгох болтугай.

Ард
Ард
2020-08-22 10:36

Сайн байна шүү

Зочин
Зочин
2022-02-16 21:08

луйвар , одоо таг зогссон

Холбоотой мэдээ

Back to top button