УЛС ТӨР

2020 оны төсвийн тодотголын хэлэлцүүлэг ДОЛОО хоногоор хойшиллоо

2020 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцүүлэх хоёрдугаар хэлэлцүүлэг долоо хоногоор хойшиллоо.

Тодруулбал, 2020 оны 08 сарын 17-ны өдөр УИХ-ын дэд дарга Г.Аюурсайхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганы хуралдаанд орох эрхийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур долоо хоногоор хязгаарласан.

Тэгвэл энэ шийдвэрээс болж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх хугацаа мөн долоо хоногоор хойшилж байна.

Б.Пүрэвдорж гишүүн нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга бөгөөд тэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эрхээ долоо хоногоор хасуулсан гэх учир энэ дэд хороо хуралдах, шийдвэр гаргах боломжгүй болжээ.

Харин Б.Пүрэвдорж гишүүн нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга бөгөөд тэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эрхээ долоо хоногоор хасуулсан гэх учир энэ дэд хороо хуралдах, шийдвэр гаргах боломжгүй болжээ.

Мөн хуульд зааснаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс сонгоно гэж хуульчилсны дагуу Б.Пүрэвдорж нь тус дэд хорооны дарга болсон бөгөөд тэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эрх нь хязгаарлагдсан тул энэ хороо даргалагчгүйгээр хуралдах боломжгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button