УЛС ТӨР

БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон Т.Бадрал Итгэмжлэх жуух бичиг гардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд өнөөдөр /2020.08.21/ Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үеэр буюу онцгой нөхцөл байдалд Элчин сайдаар томилогдож байгаа гэдгийг сануулж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллахыг хүсэв.

Тухайлбал, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбаруудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдийг ажил хэрэг болгох, идэвхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн Элчин сайд, хошууч генерал Т.Бадралд хоёр орны харилцааг тогтсон урсгалаар нь бус, шинэ эрч хүч, идэвх санаачилгаар хөтөлж, ЭСЯ-ны дипломатуудын ажлын тодорхой хувийг БНХАУ-ын улс төр, эдийн засгийн тухай судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээг тогтмол, прагматикаар хийхэд анхаарал хандуулахыг захилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-08-21 20:14

Ногоон гэрлээр л эрүүгийн хэрэгтэн явдаг юм байна. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж

Бараа
Бараа
2020-08-21 21:53

Бадр�##� ОБЁГ дарга байхдаа аврагчдын хоол хувцас багаж тёхникийн мөнгөнөөс олон тэрбумыг хулгайлж АТГ т ш�##�гагдаж нотлогдоод яллагдагчаар татагдсан эрүүгийн хэрэгтэн яагаад элчин сайд болов.маш сонирхолтой байна.Монголд шудрага ёс гэж бна уу

Бараа
Бараа
2020-08-21 21:55

Бадр�##� яах аргагүй гэмт хэрэгтэн төрөөс төрсөн тэрбумтан.Ёрөнхийлөгч маань мэдмээр үм даа хэлж зөвлөдөг ш�##�гадаг газар байгаа биз дээ

Зочин
Зочин
2020-08-21 23:04

P###a

Зочин
Зочин
2020-08-22 10:46

Хошууч гeнep�##� цолтой дипломат Элчин сайд гэж бас байнаа. Хойд солонгост ч байхгүй ш дээ.

Urged
Urged
2020-08-22 11:11
Reply to  Зочин

Vmhii nowshoo bitgi hvn gvtgeed bai sain ajil hdeg

Холбоотой мэдээ

Back to top button