НИЙГЭМ

“Коронавирусийн шинжилгээний хариугаа бичгээр авъя гэвэл татгалзахгүй”

Өнөөдөр /2020.08.23/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа манай улсад “Covid-19” вирусийн тохиолдол нэмэгдээгүй гэдгийг хэлсэн юм. Харин үргэлжлүүлээд иргэдийн дунд буй ташаа ойлголтын талаар тайлбар хийлээ.

Тэрбээр, “Коронавирусийн шинжилгээ хийлгэсэн иргэд цахим орчинд хариугаа бичгээр авах гээд авч чадахгүй байна гэхчлэн бичих боллоо. Юуны өмнө бид хоногтоо 400-800 шинжилгээ хийж буй. Иймд хүн бүрийн шинжилгээг нэгдсэн байдлаар, бичгээр өгөх боломж үгүй. Гэхдээ эрүүл мэнд, ажил хэргийн шаардлагаар бичгэн хариу хэрэгтэй байгаа, түүнийгээ хэлсэн бол бичгээр өгч буй. Тийм учраас зөв газартаа очиж зөв хүнд хариугаа авъя гэж хандвал татгалзахгүй. Мөн гаднын орнууд руу явах хүсэлт гаргасан хүмүүсийн шинжилгээний хариуг хүн бүрд нь өгч байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button