Нийгмийн

Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасанд холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/  мөн хуулийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай  учруулах гэмт хэрэгт,                                                                                                                                                          

Архангай аймгийн ИТХ-ын дарга Б. Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 22.1-р зүйлийн 3 дахь  хэсэгт заасан/ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 19-нд товлогдож, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийг буруу тусгаарласан мөн  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаав.

                    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button