ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

ПЕРУ: 13 иргэн хууль бус үдэшлэгээс зугтах үедээ дарагдаж амиа алджээ

Өнгөрөгч Ням гараг /2020.08.23/ Перу улсын нэгэн шөнийн цэнгээний газарт хууль бус үдэшлэг зохиож байсан иргэд цагдаагаас зугтах үед 13 иргэн дарагдаж, амиа алджээ. Тус клуб нь Перу улсын нийслэл хот болох Лима хотоос хойд зүгт орших Лос Олиосис хотод байрладаг аж. Хэрэг гарах үеэр "Tomas Restobar” шөнийн клубт ойролцоогоор 120 гаруй хүн цугларсан байжээ.

Уг клуб үйл ажиллагаа явуулах үед нэг жижиг хаалгаар үйлчлүүлэгчдийг оруулсан бөгөөд цагдаа нарыг ирэх үед үймсэн иргэд жижиг хаалгаар гарах үед талийгаачид хүмүүсийн хөлд гишгэгдэж улмаар нас барсан байна.

Цагдаагийн ажилчдын хэлж буйгаар 13 иргэн нас барж, зургаан иргэн гэмтсэн бөгөөд тэдний гурав нь цагдаагийн албан хаагчид байсан аж.

Тус улсад COVID-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан шөнийн цэнгээний газруудыг энэ сарын сүүл хүртэл хугацаанд хаах чиг үүргийг өгсөн нь хууль бусаар үдэшлэг зохиох тохиолдлуудыг нэмэгдүүлжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button