УЛС ТӨР

“Гэгээн Муза-15” олон улсын наадамд 12 орны уран бүтээлч өрсөлдөнө

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-15” олон улсын наадам тавдугаар сард болох байсан ч “COVID-19” цар тахлын улмаас хойшилсон юм. Тэгвэл тус наадмын академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-нд 17:00 цагаас “Хүн” театрт болохоор товлогдоод байна.

Энэ удаагийн наадамд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлчид өрсөлдөнө.

Наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украин, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид уран бүтээлүүдээрээ оролцож байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button