ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор 196 мянган хүн халдвар авч, 4 мянган хүн эндлээ

Эрүүл мэндийн яам COVID-19”-ийн тархац, нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинаа 196 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 4 мянга гаруй хүн эндсэн байна. БНХАУ-д 41 тохиолдол шинээр бүртгэгдсэний 16 нь гадаад орноос зөөвөрлөгдөн орж иржээ. Япон Улсад 9 хүн эндсэн байна. БНСУ-д 266 хүн халдвар авсны 8 нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн орж иржээ.  БНСУ коронавирусийн хоёр дахь давлагаатай нүүр тулж байгаа тул, хөл хориог дахин чангатгах, хяналт тавих арга хэмжээг авч эхэлжээ. Шүлс 2-5 метр газарт үсэрч, халдвар тарааж байна гэдгийг анхааруулсан байна. Иймээс амны хаалтаа зүүж, олон нийтийн тээврийн хэрэгсэлд гар ариутгах арга хэмжээг тогтмол авах хэрэгтэй.

АНУ-ын танхимын хичээл эхлээд хоёр долоо хонож байгаатай холбогдуулан оюутнуудын дунд өвчлөлийн тархалт нэмэгдэж эхэлжээ. Иймээс хичээлийг дахин онлайн хэлбэрт шилжүүлж эхэлжээ.

Харин манай улсад өчигдрийн байдлаар ГУРВАН хүн ТУСГААРЛАЛТААС ГАРСАН сайхан мэдээтэй байна. Итали, Шведээс Монголын хоёр иргэн холбогдож зөвлөмж мэдээлэл авсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button