ЭРҮҮЛ МЭНД
А.Амбасэлмаа: Нэг хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн өвчтөний тоо 289 боллоо
Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдлуудын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр танилцууллаа.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Наймдугаар сарын 23-нд 399 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд:
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 268 хүний
- Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 67 хүний
- Замын-Үүдэд тусгаарлагдсан 1 хүний
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.
Манай улсад нийт 298 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн 24 цагийн байдлаар нэг эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 289 хүн эдгэрээд байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 9 хүн байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.