НИЙГЭМ

ГХЯ: Хятад хүнтэй гэр бүл болсон иргэдээс БНХАУ-руу буцах хүсэлт их ирж байна

Өнөөдөр /2020.08.24/ ГХЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

-ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ 2-3 ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ-

Энэ үеэр Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа:

“Коронавирусийн халдвар манай эдийн засаг, нийгмийн салбарт учруулж буй сорилтыг даван туулахад ГХЯ чиглэсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Судалгааны үр дүнг харахад цар тахал Монгол Улсад маш хүчтэй нөлөөлж байна. Гэхдээ бүрэн мэдрэгдээгүй, 2-3 жил үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлж байгаа. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх айлууд, ахмад настнууд, цөөн тооны малтай малчид илүү өртөх нь гэсэн судалгаа гарсан.

Вакцины асуудлаар мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар ДЭМБ-аас туршилтын өмнөх 139, туршилтад орсон 130 вакцин байна. Вакцинууд үйлдвэрлэлтэд орохын өмнө туршилтын гурван шатыг дамжиж байж эрхээ авдаг. Зургаан вакцин гуравдугаар шатандаа явж байна. Энэ хамгийн хэцүү шат. Хэрвээ вакцин гарвал зөвхөн ДЭМБ-ын хүсэлттэйгээр нийлүүлнэ, хүн амынхаа 20 хувийг үнэгүй хамруулна”.

-2021 ОНЫГ ОРОС, МОНГОЛЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАНА-

Гадаад худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд дарга Т.Батцэцэг:

“2021 оныг Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгон зарлана. Энэ талын хамтын ажиллагаа харьцангуй доогуур түвшинд байгаа гэж хоёр тал үздэг. Ялангуяа манай талаас ОХУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний түвшин бага байдаг.  

ОХУ вакцин бүтээснээ зарласан, гэхдээ ДЭМБ-аар баталгаажаагүй байгаа. Баталгаажвал Оросын талд вакцин худалдаж авах хүсэлт тавьсан, хариу ирсэн. Гадаад зах зээлд борлуулах ажлаар гадаад түнш орнуудтайгаа яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна гэсэн хариу өгсөн.

БНХАУ-ын тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар элчин сайдыг хүлээж авч уулзсан. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээх тал дээр ярилцсан. Ногоон гарцын түр журам хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэж эхэлсэн байна гэж дүгнэсэн.

30 мянган хонины асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлаар Хятадын талтай цахим уулзалт хийсэн. Ингээд 30 мянган хонийг Хятадын талд даруй хүлээлгэн өгөх асуудлыг нарийвчлан ярилцсан”.

-ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 53 УЛСААС 12461 ИРГЭНЭЭ ТАТАН АВЧРААД БАЙНА-

Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

“Манай улс өнөөдрийн байдлаар 52 улсаас 18392 иргэнийг эх оронд нь авчраад байна. Энэ сарын нислэгүүд урд саруудынхтай харьцуулахад давтамж, чиглэл нь нэмэгдсэн. Одоо АНУ, Казахстан чиглэлийн нислэгүүд хийх үлдсэн байгаа. Энэ сард агаарын замаар 4240 орчим иргэн татсан ба үүний дээр Алтанбулаг, Замын-үүд боомтоор оруулж ирсэн иргэд нийлээд 4500 иргэнийг авчраад байна.

БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон ийм 122 иргэний Хятад руу буцах хүсэлт, өргөдлийг авсан. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтийг Хятадын талд тавьсан. Шат дараатай шийднэ гэсэн хариу өгсөн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-24 22:32

Хужаатаи нөхцсөн новшнуудииг хөөж явуул

Холбоотой мэдээ

Back to top button