БОЛОВСРОЛ

Оюутнуудыг дотуур байранд аравдугаар сарын 1-5-ны хооронд хүлээн авна

БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх ЭМЯ-ны өдөр бүрийн ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл өглөө.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцах тооцоо байгаагаас 120 мянга нь бакалаврт суралцана. Цар тахлын нөхцөлд танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр их дээд сургуулийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулна. Шинэ журмын дагуу оюутны элсэлт, хичээл сонголт цахимаар болох ба лекцийг есдүгээр сарын нэгнээс цахимаар эхлүүлнэ. Аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлнэ. 

Танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Их дээд, сургууль, коллежийн анги танхим, орчмыг сургуулиуд өөрсдөө халдваргүйжүүлнэ. Нийт 51 дотуур байранд 12 мянга орчим оюутныг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд хүлээж авна хэмээн мэдэгдлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button