Нийгмийн

ТОДРУУЛГА: “Цэргийн бэлтгэл алба”-ны цолтой Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүд дүрэмт хувцас өмсөх ёстой

Сүүлийн үед сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын гишүүд десант хувцас өмсөх нь олны шүүмжлэлд өртөх болсон. Ялангуяа Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх зэвсэгт хүчний Хээрийн команд штабын сургалтын үеэр хурандаагийн хувцас өмсөж, улаан хивсэн дээгүүр алхаж буй зураг нь ихэд шүүмжлүүлэв. Тус мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Түүний өмнө УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар нь цэрэг хувцсаар гангарч, “Би чинь цэрэг цолтой хүн” хэмээн сошиалаар попроод байсан цаг саяхан.

Тэгвэл бид гишүүд, сайд нар, төрийн албан хаагчид цэргийн хувцас өмсөх ёстой юу, ямар тохиолдолд өмсөх ёстой зэрэг асуудлаар Батлан Хамгаалах Яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадоржтой холбогдож дараах мэдээллийг авлаа.

"Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм гэж бий. Дүрэм дээр хэн ямар хувцсыг, хэзээ өмсөх ёстойг бүгдийг нь заасан байдаг. Тус дүрэм нь 2019 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн. Цэргийн хувцсыг өмсөх хэд хэдэн журам бий. Эдгээрийг "Цэргийн албаны тухай хууль”, "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д тусгасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд бэлтгэл офицер цолтой. Тиймээс дайчилгаатай сургуульд хамрагдаж байгаа бол заавал дүрэмт хувцсаа өмсөх ёстой гэв.


ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ АЛБА гэж Цэргийн албаны тухай хуульд заасан бэлтгэл албаны насны эрэгтэйчүүд, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд байх, дайчилгааны цугларалт, сургуульд оролцохыг хэлнэ.

Дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад хамрагдсан "цэргийн бэлтгэл үүрэгтэн”-д түүний эзэмшсэн цэргийн мэргэжил, томилгоот албан тушаалын цолны зэрэглэлийг харгалзан цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын дарга цэргийн цолыг олгодог”

Цэргийн албаны тухай хуулинд цэргийн албаны хувцасны тухай хэрхэн тусгасан байдаг вэ


ЦЭРГИЙН АЛБА, ТҮҮНИЙ АНГИЛАЛ, ТӨРӨЛ

6 дугаар зүйл. Цэргийн алба, түүний төрөл

  • 6.1.Цэргийн алба нь цэргийн ЖИНХЭНЭ АЛБА, ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ АЛБА-наас бүрдэнэ.
  • 6.3.Цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд сайн дураар офицерын ба ахлагчийн албыг хуулийн дагуу хааж болно.
  • 6.5.Цэргийн бэлтгэл алба нь нэгдүгээр зэргийн ба хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний албанаас бүрдэнэ.

32 дугаар зүйл. Цэргийн бэлтгэл алба

  • 32.1.Цэргийн бэлтгэл албанд байгаа нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн анги, салбарт цэргийн мэргэжлийн дагуу зохих албан тушаалд бүртгүүлэх, цэргийн мэргэжил олгох, давтан бэлтгэх сургалтад хамруулах, цэргийн дайчилгаатай сургуульд оролцуулах үүргийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штаб хүлээнэ.
  • 32.3.Цэргийн бэлтгэл албанд дээд офицер 65 нас, ахлах офицер 60 нас, дунд офицер, ахлагч 55 нас, эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас хүртэл бүртгэлтэй байна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН ЦОЛ

27 дугаар зүйл. Цэргийн цолыг хэрэглэх
27.1.Цэргийн алба хаагч цэргийн жинхэнэ алба хааж байхдаа, цэргийн бэлтгэл үүрэгтэн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн цолыг хэрэглэнэ.


Тэгэхээр дээрх журмуудад бичигдсэнээр зарим нэр бүхий УИХ-ын гишүүд болон Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нь ном журмынхаа дагуу десант хувцсыг өмссөн гэж ойлгож болох нь...


ӨМНӨХ КОНТЕНТ:

У.Хүрэлсүх сайдын “стил”-ийг шүтсэн десантаар ГАНГАРАГЧИД контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
2020-08-24 14:51

Цэрэгжсжн төртэй болж таарлаа юу?!!!

Эрдэнэ
Эрдэнэ
2020-08-24 15:00

за тэр нь тийм байж тэр буу шийдэм нь хамаагүй юу бас дэслэгч хүн хурандаа цол авахад ямар үнэ ханштай байдгын тогтсон тариф дүрэм журмийн тайлбарлаж өгөөч

Хариулт
Хариулт
2020-08-24 17:35
Reply to  Эрдэнэ

Дэнслэгч цолтой хүн шууд генер�##�,хурандаа болох,мөн ард иргэдтэй еслож рапорт өгч уулзах журамын тухай тайлбарлана уу.Пулемот юм уу сэлэм зүүвэл маш сайхан харагдах юм биш үү ха ха

Зочин
Зочин
2020-08-24 16:35

Путинээс дээр шүү өмсөх хувцасаа мэддэг

Зочин
Зочин
2020-08-24 17:53

ЕС, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд нар цэргийн дайчилгааны хамрагдсан болж таарав уу?

зочин
зочин
2020-08-24 20:04

хүрэлсүхийн өмнөөс үнэхээр ичих юм жинхэнэ онигоо өөрөө мэддээггүй юм өол шадарлагчид нь хэлмээр юм Ф.Кастрог Ст�##�ин Гитлег нарыг дууриах гээд байх шиг шившиг шившиг монголд ерөнхий сайд байтугай цэрэг нь цэрэг биш хувцас баяр ёслолоор өмсд

Зочин
Зочин
2020-08-25 00:41

Ерөнхий сайдын хувьд цэргийн хувцас өмсөж болох юм байна гэж ойлголоо. Цэргийн хувцас манай ЕС-д гоё зохиж байна. Монгол улсын ЕС цэрэг хувцастай, сайхан харагдаж яагаад болохгүй гэж.

Зочин
Зочин
2020-08-25 16:48

Юу ч гийгүүлээгүй, дүр эсгэгчид "Би цэргийн хүн. Та нар дэмий шүү зүгээр" гээд байнга солиороод байгаад нь л хүмүүс дургүйцээд байгаа юм.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-08-26 07:44

Хүрэлсүх монгол улсыг хойд солонгос шиг болгочих санаатай өөрийгөө Ким Жэ Ун гэж төсөөлөөд эрх мэдлийг үе з�##�гамжлан эдлэх санаартай байгаа юм бишүү. Сонгуулийн өмнө овоо ажиллаад байсан одоо бараа нь ч харагдхаа больжээ

irgen
irgen
2020-08-27 20:41

Bayarsaihan nas ni hetersen bish u.50 hurchihsen shu dee.Huuliaraa bol tsergiin duremt huvtas umsuj bolohgui l yum bna

DGG
DGG
2020-08-28 10:53

УИХ-ын гишүүд цэрэг хувцас өмсөнө гэж ямар хуулинд заагаа вэ харсангүй?

Зочин
Зочин
2020-08-30 11:08

Битгий хуцаад бай.Энэ нэг юм чинь тэгээд дүрмийн дагуу өмсдөг хувцасыг чинь дүрэм журмаар нь өмсчих нь яасан юм. Ийм эрээн хувцас хаанахын ямар арми өсөөд ба. Тэгээд энэ тэнэгтээ Монгол цэргийн ёсолгоо зааж өг Рагчаадорж о. Чи ч өөрөө ямар цэрэг ч биш дээ. Яамны хашаанаас гарч үзээгүй ажлаа ч мэдэхгүй муу сүү долоосон гөлөг.

Холбоотой мэдээ

Back to top button