УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Хэнтий гэлтгүй Өмнөговь, Дорноговь, Эрдэнэтийн төсөв өндөр байгаа шүү дээ

Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Оюун-Эрдэнэ цахим шилжилтийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн “и-Монголиа”-г аравдугаар сарын дундуур нээх талаар мэдээлэл өглөө.

-ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГТГЭСЭН ИМОНГОЛИА-Г АРАВДУГААР САРЫН ДУНДУУР НЭЭНЭ-

Тэрээр, “Энэ дөрвөн жил хоёр томоохон соёлын өөрчлөлтийг хийх болов уу гэж харж байна. Ёс зүйн байнгын хорооны даргын хэлсэн үгнээс итгэл үнэмшил төрлөө. Төрийн албан хаагчид өөрийнхөө хөрөнгө орлогод мэдүүлээгүй, нотолж чадаагүй хөрөнгийн асуудлыг яах вэ гэдэг асуудал яригдана.  Мөн төрийн албан хаагч казино тогловол халсан хоёр тохиолдол гарсан. Харин УИХ-ын гишүүнийг яаж чадахгүй байгаа. Үүнийг хуульчлах боломжтой” гэлээ.

-Төсөв хүнд байгаа хэдий ч Хэнтий аймгийн төсөв хасагдалгүй орж ирсэн байна. Тус аймгийн төсвөөс тэвчиж болох зардал байгаагүй юу?

-Ерөнхий сайд болон намайг Хэнтийгээс сонгогдсон болохоор улстөржүүлээд байна. Түүнээс биш Дорноговь, Эрдэнэт, Өмнөговийн төсөв өндөр байгаа шүү дээ. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийж байгаатай холбоотойгоор төсөв өндөр гарч байгаа шүү дээ. Мөн Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой асуудлыг надтай холбож, асуудал үүсгэсэн. Улсын их хурлаар АХБ-ны хөнгөлөлттэй зээлийг дэмжиж байсан дөрвөн жилийн өмнө хэлсэн үгийг одоо хэлсэн мэт болгож харагдуулж байна. Асуудлыг ингэж харлуулж болохгүй шүү дээ.

-Төсвөөс 119 хөрөнгө оруулалт хасагдсан. Хэнтий аймагт бүх хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн байгаа гэсэн үг үү? 

-Зарим газар эхлээгүй байгаа хөрөнгө оруулалтыг хассан. Эхэлсэн бүх хөрөнгө оруулалтын санхүүжих дүнг багасгаж, ирэх жилийн төсөвт оруулахаар болсон байгаа.

-Улсын их хурлын гишүүдийн нэрээр төрийн албанд томилогддог асуудал гардаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх юм бэ?

-Бусад улсад хүний нөөцийн яам томилгоо хийдэг юм билээ. Нэг ёсондоо, сайд нар томилгоо хийхгүй, зөвхөн хүний нөөцийн захиалга өгдөг. Манайд Төрийн албаны зөвлөл хүний нөөцийг батлах ёстой юм. Өөрөөр хэлбэл, сайд нар хүн томилох эрхгүй болно. Миний бодлоор гүнзгий асуудал ярьсан дөрвөн жил болох болов уу гэж бодоод байна. Тиймээс бусад улсын жишээг судалж, манайх хэрэгжүүлэх боломжийг судлах юм. Мөн цахим шилжих буй гадаад паспорт хэвлэх, жолооны үнэмлэх хэвлэх зэрэг нь хэн нэгний ашиг сонирхол ордог

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-24 16:43

ОЮУН-ЭРДЭНЭЭ ХЭНТИЙ БАЙНА УУ УВС БАЙНА ЭРДЭНЭТ БАЙНА УУ МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТАГ. ТИЙМ БОЛОХООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛСАН АЛИ НЭГ АЙМАГТАЙ БАРИЦСАН ХАРИУЛТ БИТГИЙ ХЭЛ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗА. АЛИ ХОТ АЙМАГТАЙ ЯМАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ ЯВАХ ЭР

Зочин
Зочин
2020-08-24 16:59

Хуцдаг муу х�##�тар гөлөг вэ. Дорноговь аймаг өөрийгөө санхүүжүүлдэг, улсаас төсөв авдаггүй цөөхөн аймгийн нэг. Тэгээд нефть үйлдвэр гэх мэт Монголын хөгжилд том нэмэр болох бүтээн байгуул�##�т хийгдэж байна. Үгээ олж хуцаарай

ЗочинATГ
ЗочинATГ
2020-08-24 19:35

Mongoliin Terbumtan udahgvi negeer nemegdeh ni dotorhoi bolsoon

Зочин
Зочин
2020-08-24 20:34

Өмнөговь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг юм шүү дээ

Нэр
Нэр
2020-08-25 09:37

Шаагаад бгаарай, тоотой нь тавь даа, сүүлийн 4 жилээр. Ингэж төр барихгүй

Холбоотой мэдээ

Back to top button