Нийгмийн
Японоос 263 иргэн эх орондоо ирлээ
Япон улсаас иргэдээ авчирч буй тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.08.25/ 19:30 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус нислэгээр:
- бага насны хүүхэдтэй гэр бүл 33
- жирэмсэн 12
- өндөр настан, асран хамгаалагчтай 10
- эрүүл мэндийн шалтгаантай 17
- оюутан сурагч 35
- ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150 буюу нийт 263 иргэн эх орондоо ирж байна.
Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудлуудад тусгаарлах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.