Нийгмийн

Өмнөд Солонгосын мах бэлтгэлийн фермд хоригдож байсан нохдыг суллажээ

Өмнөд Солонгосын мах бэлтгэлийн фермд хэдэн зуун нохой, гөлөг хоригдож байсныг Амьтны эрхийг хамгаалах сайн дурын байгууллага илрүүлэн нохдыг аварчээ.

Тус улсын баруун хэсэгт байрлах Хонгсёон нэртэй ферм нь нохойг мах бэлтгэл болон тэжээвэр амьтдыг зардаг дэлгүүрт нийлүүлэх зорилгоор найман жилийн турш давчуу торонд хорьдог байсан аж. Чихуахуа, корги, хаски, иоркшир терьер, пудель, Франц бульдог зэрэг үүлдрийн 200 гаруй нохойг Хүмүүнлэгийн Олон Улсын Нийгэмлэгийн (Нumane Society International) идэвхтэнүүд суллажээ.

Нярай гөлөгнүүдийг тороор тусгаарласан шалан дээр байрлуулан, зөвхөн гэрлээр дулаацуулдаг байсан бол ойролцоох ресторануудад зарах “махны зориулалттай” нохойнуудыг гадаа хүйтэнд хонуулдаг байжээ. Олон нохой зориулалтын шалгүй, жижиг торонд удаан хоригдсоны дүнд тэдний хөл, савранд гэмтэл учирсан ч шархыг нь эмчлээгүй орхионоос зэрэмдэг болсон байна.

Өмнөд Солонгост байрлах нохойны фермийн цочирдмоор байр байдлыг танилцуулж, тэднийг хаахаар ажиллаж байгаа гэж HIS Өмнөд Солонгос мэдэгджээ. Олзлогдсон нохойнуудыг Хойд Америк руу нүүлгэн, шинэ эзэнд нь үрчлүүлэх аж.

Эх сурвалж: “АЗТАЙ САВАР АМЬТАНД ХАЙРТАЙ ЗАЛУУС” ТББ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button