ХУУЛЬ

Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарыг ДОЛОО ДАХЬ өдрөө шүүж байна

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.25/ 09.00 цагт эхэллээ. Одоогоор шүүх хуралдаан долоо дахь өдрөө хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна.

Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч долоо хоногийн даваа гараг буюу наймдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн. Улсын яллагчийн зүгээс шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг.

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button