ДЭЛХИЙ

Тувагийн Ерөнхийлөгч дахин коронавирусийн халдвар авчээ

ОХУ-ын тувагийн тэргүүн Шолбан Кара-оол дахин коронавирусийн халдвар авснаа зарласан байна. Энэ тухайгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.

Шолбан Кара-оол “Би дахиад Халдвартын эмнэлэгт эмчлүүлж байна. Дахиад л COVID-19. Хоёр дахь удаагаа энэ өвчнөөр өвдлөө. Магадгүй маш их ачаалалтай ажиллаж байсан болохоор эхний халдварын дараа биед эсрэг биет тогтоогүй байх. Дахин тусахад илүү хэцүү байна. Толгой их өвдөөд” гэжээ.

Одоо тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button