НИЙГЭМ

Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ

УОК-ын  27 дугаар хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр /2020.08.25/ Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Энэхүү хуралдаанаар ирэх долоо хоногт дуусах хөл хорионы хязгаарлалтын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өндөржүүлсэн бэлэн бэлэн байдалд шилжсэний улмаас хилийн боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоосон. Уг асуудлыг сунгах эсэхийг хэлэлцэх юм.

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх тул Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 12:00 цагт товлогджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button