НИЙГЭМ
ШУУРХАЙ: Сөүлийн дунд сургуулиудыг буцаан хааж, онлайн горимд шилжүүлжээ

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост шинэ коронавирусийн халдвар эрчимжих болсон. Үүнтэй холбогдуулж Сөүл хотод дунд сургуулиудыг хааж, сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг өнөөдөр /2020.08.25/ гаргажээ.
Харин ахлах сургуулийн сурагчид танхимаар хичээллэх юм байна. Тус түр журам есдүгээр сарын 11 хүртэл үргэлжлэх аж. Журамд гагц Сөүл хот бус, Инчон хот болон Гёнги мужууд хамаарах юм байна.
Өнгөрсөн 24 цагийн дотор тус улсад коронавирусийн 280 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Үүний ихэнх нь сургуулийн багш, сурагчид байжээ. Тодруулбал өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Сөүл тэргүүтэй хотуудад 150 сурагч, 43 багш халдвар авсан байна.
Г.САНСАРМАА
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манаид хичээл орно гээд баигаа ?!?!?!......