Нийгмийн

Цахилгааны дэд станц, шугам тоноглол эзэмшигч иргэн, ААН-ийн анхааралд

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасны дагуу өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй байдаг.

Эзэмшигч та өөрийн шугам тоноглолдоо засвар үйлчилгээ хийлгүй явснаар эвдрэл гэмтэл, аваар осол гаргах, өөрийн болон бусад хэрэглэгчдийн цахилгаан тасрах, үндсэн төв кабель, шугам тоноглолд гэмтэл учрах улмаар таны болон бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулах өндөр эрсдэлтэй бөгөөд хуулийн дагуу ашиглалт аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон тохиолдолд хэрэглээг түдгэлзүүлнэ.

Иймд мэргэжлийн байгууллагад хандаж өөрийн шугам тоноглолдоо хяналт шалгалтыг хийлгэх, жил бүрийн 3 дугаар сарын 10-аас 9 дүгээр сарын 30-ны хооронд засвар үйлчилгээ хийж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлээрэй.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэрэглэгч
хэрэглэгч
2020-08-25 12:49

Техникийн нөхцлийн дагуу УБЦТС ХК-д кабель шугам хүлээлгэж өгөх гэхлээр шийдвэр нь гардаггүй, барилгын компаниуд барилгаа бариад оршин суугчид үлддэг. Эвдрэл гэмтлийг хэн хариуцах вэ тэр компани татан буугаад �##�га болсон тохиолдол байна.

Холбоотой мэдээ

Back to top button