УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Цагаан суваргын ордыг ТӨРД авч, Н.Номтойбаярын ялаар наймаалцах тохироо

Нэг их анзаарагдахгүй өнгөрч буй ч хачирхалтай сэдэв. “Алсын хараа-2050” эмхэтгэлд “Цагаан суварга” тэргүүтэй ордын өгөөжийг Баялгийн сан руу төвлөрүүлнэ гэж тусгасан. Бүр Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө уг ордыг ашиглалтад оруулна гэж тусгажээ. Хачирхалтай нь, уг ордын өмчлөл эдүгээ 100 хувь “МАК”-ийн мэдэлд буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар иргэн Доржийн талхыг ТӨР ИДНЭ гэж зарласан гэх утга юм.

Төрд шилжүүлээд авчихсан бол өөр хэрэг. Ийм процессоо эхлүүлээгүй ч байж, мөрийн хөтөлбөртөө тусгаж, “гангарчээ”. Зарчмын хувьд, чөлөөт зах зээлийн замаар яваа ардчилсан улсад ийм үзэгдэл байж болохгүй. Төрд авчихсан хойноо төлөвлөх ёстой билээ.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРААС “ЦАГААН СУВАРГА”-ЫГ ТӨРД АВАХ АСУУДЛЫГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ

Цагаан суваргын ордыг төрд авах асуудлыг хөндөнө гэсэн мессежийг бүр 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдааны үеэр Н.Номтойбаяртай ам муруйх үеэрээ илэрхийлж байв. Тэрбээр “Цагаан суваргын ордыг танай гэр бүлээс төр эргүүлж авна” хэмээсэн юм. Үүний дараа ЕТГ-ын дарга асан З.Энхболд 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр “Цагаан суваргын ордыг төрд мэдэлдээ авна, МАК-т мөнгө төлөхгүй” гэж мэдэгдсэн удаатай.

Мэдээж 2018 оны арваннэгдүгээр сараас хойш улстөрийн ертөнцөд олон үйл явц өрнөсөн. МАК-ийн төлөөлөл Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, ХЭДС-гийн зээлийн асуудлаар таван жилийн ял сонсож, МАН сонгуульд ялалт байгуулан, У.Хүрэлсүх дахин Засгийн эрхийг гартаа авсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн байр суурь ихээхэн бэхжиж, хууль шүүхийн байгууллагууд дахь эрх нөлөө нь чангарав.

Эндээс намдаа ч, төрдөө ч хүч нөлөөгөө бэхжүүлсээр буй Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хоршил намрын чуулганаар юу хийх бол гэсэн асуулт гарч буй. Тэдгээр тааврын хамгийн эхэнд Цагаан суваргын ордыг “Төр нийтийн өмч” болгох асуудал нэрлэгдэх болов. Нэгэн үес тэд уг ордын асуудлаас үүдэн, муудсан гэх яриа явсан ч эдүгээ  цаг дор байр сууриа дахин нэгтгэсэн гэх.

Хэрэг бишдэх нь гэдгийг МАК-ийнхан ч гадарлах мэтээр нэгэн үес тэднийд зөвлөх хийж явсан түүхтэй Ерөнхий сайд асан Ч.Содном гуайгаар “Цагаан суварга” нэртэй нийтлэл хүртэл бичүүлж,  Н.Цэлмүүн нүүр хуудсандаа тус ордыг “Тийм ч баян биш”  гэх агуулгаар мэдээллүүд өлгөж, төлсөн татварын хэмжээ, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудаа тайлагнах болжээ.

Яг энэ процесстой зэрэгцээд хөшигний ард Цагаан суваргын ордыг төрд авах асуудлыг судлах ажлын хэсгийг Засгийн газар, УИХ-ын түвшинд байгуулсан байна. Ерөнхийдөө уг асуудлыг УИХ-ын намрын чуулганаар “маналзуулж”, дараа нь Н.Номтойбаярыг суллах тохироо хийгдэнэ гэсэн таамаглалыг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлэх болов.

З.ЭНХБОЛДЫН ҮЕД МАК-Т ШИЛЖСЭН ЦАГААН СУВАРГЫН ОРДЫН ТҮҮХ

Цагаан суварга бол сульфидын хүдэр 250 сая тонн, зэс 1.6 сая тонн, молибден 66 мянган тонн, алт 10 орчим тонн нөөцтэй нь тогтоогдсон орд. Ерөнхий сайд асан Ч.Содном гуай бичвэртээ “Оюутолгой, Эрдэнэттэй зэрэгцүүлэхэд жижиг орд, арав орчим жилд ашиглагдана гэж үздэг” хэмээн Цагаан суваргыг тодорхойлжээ.

Тэгвэл ердөө “10 жил ашиглана” гэх эл ордод МАК одоогоор 400 сая ам.долларын санхүүжилт зарцуулж, ирээдүйд 600 сая ам.доллараар өртгөө нэмэхээр төлөвлөөд буй. Мөнхүү эднийх Дорноговийн харанхуй хоёр сумыг тогтой болгосон гэх сайн нэрэн дунд цахилгаанаа концессоор барьсан түүхтэй. Ирээдүйд 1100 орчим ажлын байр үүсэх төслийг гадны компаниас авсан гэх тодотголоор МАК пи-ар хийдэг.

Тэртээ 1980-аад онд  улсын төсвөөс хайгуул хийсэн ч бүтэлтэй зүйл болоогүй. Харин МАК олон улсын стандартын дагуу хайгуул хийлгэж, З.Энхболдыг спикерээр ажиллаж байх үед стратегийн ордоос амжилттай “мулталж” чадсан билээ. Тэр үед Г.Уянга тэргүүтэй гишүүд хэдэнтээ эсэргүүцсэн ч Н.Номтойбаярын нэг их хэгжүүн инээлтэн дор “Цагаан суварга” МАК-т шилжиж байв.

ТӨР БА МАК: ЦАГИЙН СУВАРГЫН ОРДЫН 49-51 ХУВИЙГ ТӨРД ШИЛЖҮҮЛЭН АВАХ ТОХИРОО ХИЙГДЭХ ҮҮ  

Хөшигний ард яригдаж буйгаар Цагаан суваргын ордыг бүхэлд нь Монголын төр авахгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь шиг хэлцэл хийх замаар тодорхой хэсгийг нь шилжүүлэн авах хувилбар яригдаж байна. Гол шалтгаан нь, улсын төсвөөр хайгуул хийсэн орд. Дээр дурдсанчлан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн автортой “Алсын хараа-2050” эмхтгэлд Цагаан суварга тэргүүтнээр Норвегийн жишгийн дагуу баялгийн сан бүрдүүлэхээр төсөөлсөн нь бий.

Улстөр талаасаа Ерөнхийлөгчийн ахалдаг ҮАБЗ-өөс чиглэл өгч, Засгийн “толгойгүй” сайд нар дэмжээд, УИХ дээр ч ялгаагүй кнопны эзэнгүүд шуудхан батлаад, Цагаан суваргыг “нийгэмчилж” мэдэх. Масс талаасаа харахад ч тэр, стратегийн ордоо төрдөө авч, ирээдүйд иргэддээ хуримтлал үүсгэх боломжийг үүсгэж байгаа гэх утгаар бөөн алга ташилт авах сэдэв юм.

Гэвч Засгийн газар, УИХ нь хүсвэл өш хонзонгийн сэдлээр ч хамаагүй хувийн хэвшлийнхээ хөрөнгийг хураагаад авчихдаг байдал энгийн үзэгдэл болох вий. Чөлөөт зах зээлийн нийгэм, ардчилсан улс гэх мэт ойлголтууд хөсөр хаягдах вий. Хэт популист байдал тогтож, эдийн засаг элгээрээ хэвтэх вий гэсэн болгоомжлолууд дагуулсаар байна.

Өнөөх маргаад буй Үндсэн хуулийн 6.2 дахь “Төр нийтийн өмч” гэсэн ойлголт тань ордуудыг нийгэмчлэхэд ашиглагдахаар харагдаж буй нь ч нууц биш юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

46 Сэтгэгдэл

  1. Зааз, МАК-ын өмч гэж юү байсан юм. Луйвардаж, хахуульдаж авсан ордыг буцаагаад яаж ч авсан яадаг юм. Жоохон хөдөлгөөн оруулаад, зөв ч бай, буруу ч бай явах гэхлээр жигтэйхэн үнэнч шударга царайлсан юмнууд ар араасаа гонгинолдоод ирэх юмаа.

    1. Ene ###### bugsnii nvh chin setgvvlch bj yamar teneg garchig ugdug ym bugsniu nvg chin aashuulj bhdaa taarsan setgvvlch ###### ym bna ###### chin ali surgyy
      li tugssun ym ulsuj vheh geed talhnii mungu oloh gej yadaj dee baas chin

    2. Зах зээлийн мэдлэгтэй бай Ямар коммунист байгуул####тай төрд байгаа биш дээ.Чи бодсоноор байв#### удахгүй монгол улс Зимбабве, венесуэл улсын ардаас орно доо Тэгээд жижигхэн монгол сөнөнөө МАНгараа

    3. Хөөе чи МАК -ын хөрөнгө оруул####тыг төлж чадах уу чацгаа.Хураа дараа нь Зимбибай,,ВЕНЕСУЕЛ шиг болно.Тэнд хөрөнгө хурааж улсад аваад байсан.Одоо тэрэг дүүрэн мөнгөөр ганц т####х худ####даж авч байна..Мөнгө нь нойлийн цааснаас хямд болжээ.Т

  2. одоо хувьд байгаа ордыг төр оруулж бгаа юм уу. бусад ордуудаа бас ингэж авах байх даа

  3. Хувийн компани ордыг өмчлөхгүй ш дээ. Ашигл####тын лицензийг л авсан байгаа. Сэтгүүлч нь учраа мэдэж бичмээр юм.

  4. Амар амар. Эрдэнэт 49 хувь шиг болох байх. МАК монголын хамаг лицпнзийг хамённ. зарим хувиа өгөхөд буруудахгүй

  5. ТӨР АВААД ХЭДЭН ДАРГА УЛС ТӨРЧИД НЬ Л ТҮРҮҮВЧЭЭ ТҮНТИЙЛГЭНЭ.ТЭГЭЭД ДАМПУУРНА.СААЛИЙН ҮНЭЭ ЭРДЭНЭТИЙГ ХАРСАН БИЗ ДЭЭ.

    1. Тиймээ төр аваад дараа нь ЖДҮ чидтэй адил нөхдүүд авна.тэгээд төрд ч ашиггүй иргэдэд ч ашиггүй юм болноо.Яг ХОТГОР шанагыг уурхай шиг юм болноо

  6. хэнтийгийнх нь больж үз ! ОТ н хүниг шоронд хийж чадахгүй уурхайг нь авч чадахгүй байж.

  7. undesnii uul uurxain compani olborlood tor umnu zuvshuurul avsan MAK-tai xuvia toxirood compania demjeed uls ch ashgaa xurteed yavaa zuuxun uul uurxain undesni compani bgaa MAK Mongol gazar XXK gd. gadaad companiig demjixgui shuu!!

  8. gadaadiig demjdegee bolichix ted xen be mgl xun yum uu yaxaaraa bidnii gazar nutgaas ashuig xurtex mungujix yostoi be yer tgd ta nar xevleld eldev deediin medee bichixee boli xevleliin xuuliig changatgax xeregtei bna

  9. Ямар аймаар дарамт вэ, ингэхийн тулд эзэмшигчийг нь шоронд хийж айлгаж байгаа юмуу, хууль журам гэж байхгүй юу ,энэ чинь шударга ёс уу, мөнгөтэй хөрөнгөтэй бизнес эрхлэгчдээ ингээд л дарамтлаад байхуу

  10. Цагаан суврагыг МАК яаж авсныг ард олон яаж дургүйцсэнийг Содном МАК -д ажиллаж байгаагийн хувьд яаж худлаа гуцсаныг бүгдийг харж байсын ш дээ. Тийм болохоор буруу аргаар авсан ордыг буруу аргаар л буцаагаад авчих Мядагбадам чи хуцаа жийгээ

  11. ЯАЖ Ч БОДСОН ЦАГААН СУВРАГЫН ОРД ТӨДИЙГҮЙ БУСАД БҮХ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ЦЭГЦЭЛЖ ТӨРД АВАХ ХЭРЭГТЭЙ. ИХ ХУРАЛД БАГАБАНДЬ ОЧИРБАТЫН АЧААР ОЛОН ХҮЧЭЭР ОЛОН ЛИЦЕНЗТЭЙ БОЛСОН НЭГ БӨХ ОРЖ ИРЭЭД СУУЧИХСАН ИХ ТОМ БАЙНА. ТҮМНИЙГ ЮМЫГ БУЦААЖ ӨГ

  12. Үндэсний ААН рүүгээ ингэж дайрах нь юу гэсэн үг вэ. Бидэнд 10 МАК шиг компани байхад Монгол улсын эдийн засаг дороо өндийнө. Ашиг орлого бүх юм нь Монголдоо байна. Гадаадын компани урсг#### зард####аа санхүүжүүлээд ашигаа аваад гарна.

  13. Номт илт улс төрийн нөлөөгөөр шоронд сууж байна. Номт хэзээ ч Улс эх орноо худ####дахгүй, хэзээ ч авилга авахгүй. З####уу хүний багахан ####дааг томруулж муу хүн болголоо

    1. Төр аваад л нэг хужаад зараад, зарсан мөнгөө хэдхэн нөхдүүд хуваагаад л авчихна! МАК даа байв#### ядаж хэдэн монгол з####уу ажилтай, татвар нь монголдоо үлдэх юм даа!!! Монгол ч зарагдаж дууслаа даа!!!

  14. Хулгай хийж авсан уу, Хууль дүрмийн дагуу авсан уу, гэдгийг тогтоогоод хулгай % авилгын шинж чанартай авсан бол хураахаас өөр яахав дээ.

  15. МАК -аас 34 хувиа төр авч болно. Гэхдээ мөнгөө төлөөд авах ёстой. Өмч төрд очихоор Төрийн долдио нар ирж хулгай хийдэг юм. Улам дордоно. Төр хэзээ ч мэнэжэр хийж чаддаггүй, хулгай л хийдэг.

  16. За за, төрд очсоноор төлөх татвар багасаж, намын томилгооны хэдэн нөхдийн түрийвчийг зуза####ж, гадаадад хаус болж, казино руу нь мөнгө нь урсах юм байна. Ард түмэнд түй ч хүртээлгүй.

  17. Шоронд хийж байгаад хувийг өмчийг луйвардаж авах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Ийм замаар явб#### удахгүй Монгол нь Венусуэль улс шиг дампуурах нь гарцаагүй.

  18. Kompani ord omchilno gej yu baisan yum zovxon litsenz ezemshdeg yum Toriin muu xumuusiin gaigaar ogch bolson yum chini sain tusheediin achaar avch bas chaddag baix yostoi Erguulj avax ni zov MAK ter ordyg bii bolgoogui Ene ord bol niit mongolchuudyn xorobgo

  19. Стратегийн ач холбогдолтой орд газруудын ашиг шимээс ард түмэн бүгд хүртэх ёстой, түүнээс биш хэн эрх мэдэл, мөнгөтөй, мэдээлэл сайтай нь авчихаад төрд жаахан татвар төлчихөөд яваад байж болохгүй. Ер нь тэгээд уул уурхай түшсэн хэдхэн улсууд нь хэмжээлшгүй их баяжаад, ард түмний 30-40% нь ядуугийн туйлд ороод байгаа шударга биш байна.

  20. Тухайн үед байсан Төрийн өндөр Албан туша####тнууд тухайн Ордыг май танайх ав гээд зүгээр өгчихөөгүй нь ойлгомжтой шүү дээ, мэдээж энэ Ордыг хувьда авахын тулд ихээхэн хэмжээний Авилгын асууд####, хэсэг бүлэг Төрийн ####бан туша####тан , Төрийн байгууллагуудын асар том Хуйв####даан явагдсан байж таараа, Төр юмаа мэдээд буцааж авах хэрэгтэй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button