Сурвалжилга, Нийтлэл

П.Нэмэхбаяр: Самар түүсэн иргэдийг дарамталсандаа бус, АМЬ НАСЫГ НЬ хамгаалж арга хэмжээг авч байна

Өнөөдөр /2020.08.26/ Хуш модны самрын ургацын байдал, бусад холбогдох асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, самар түүхтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Экологийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

https://www.facebook.com/eguur.mn2/videos/309957226731940/

-ИРГЭД ТҮҮЖ ЦАЙРУУЛСАН САМРЫНХАА КГ ТУТАМД 500 ТӨГРӨГИЙГ ТУШААХ ЁСТОЙ-

Мэдээллийн эхэнд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа:“Иргэд, ойн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллагууд ойгоос хуш модны самрыг эрхийн бичгийн хүрээнд бэлтгэж, ашиглах хэрэгтэй. Ингээд түүсэн самрын кг тутамд 500 төгрөгийг холбогдох хууль дүрмийн дагуу төлнө. Хэрвээ шинжилгээ судалгааны зорилгоор самар түүж, бэлтгэх бол 10 кг хүртэл, ахуйн зориулалтаар бэлтгэх бол 25 кг, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх бол хуш самрын нөөцийн 40 хүртэл хувийг бэлтгэх бололцоотой. Ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад 21 хоногийн хугацаатай олгоно” гэв.

-БОЛЦ НЬ ГҮЙЦЭЭГҮЙ САМРЫГ ТҮҮСЭН ИРГЭНИЙГ 5.4-27 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЭСВЭЛ 1-5 ХҮРТЭЛ ЖИЛЭЭР ХОРИХ ЯЛТАЙ-

Хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын харъя Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Нэмэхбаяр:“ Цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулахад, иргэд болц нь гүйцээгүй самрыг түншиж унагах, цаашлаад авирах үедээ модноос унаж бэртэх олон тохиолдол гарлаа. Төрийн захиргааны төв байгууллагаас журамласан журмын дагуу олгосон эрхийн хүрээнд тусгай зөвшөөрлийг авч самрыг бэлтгэх боломжтой. Харин зөвшөөрөлгүйгээр болц гүйцээгүй самрыг түүсэн иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24-р бүлэгт Хүрээлэн байгаа орчны гэмт хэргийн хуульчилсны дагуу 28.8.1-д тусгасан 5400 нэгж буюу 5 сая 400 мянган төгрөгөөс 27 нэгжтэй дүйцэхүйц мөнгөн дүнгээр торгох, зорчих эрхийг нэгээс тав хүртэл жилээр хасах, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр зүйлчилсэн байдаг. Төрийн захиргааны газраас самар түүх хугацааг тогтоож өгсөн. Энэ нь самрын болц гүйцэх үе буюу есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зохих зөвшөөрлийн дагуу түүх хэрэгтэй. Эс бөгөөд байгаль орчин, хуш мод их хэмжээгээр сүйдэж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MGL irged
MGL irged
2020-08-26 13:42

Zuw zuw tedeed vhej dald orchood daraa ni za ga buruutgadag sh de nowshnuud chin

Irged
Irged
2020-08-26 13:42
Reply to  MGL irged

Zuw bolj bna

Зочин 2
Зочин 2
2020-08-26 13:54

т�##� шуудай самар 20кг хүрнэ гэхэд 10000төг-тэй хүүхэд самар түүхээр өдөржин ууланд явах уу? сайд ээж ээ?

ӨАМЫИ
ӨАМЫИ
2020-08-26 14:05

САМАР ТҮҮХИЙГ ХОРИГЛОСОН ГЭСЭН. ГЭТЭЛ ГУДАМЖИНД САМАР ЗАРААД БАЙХ ЮМ. ТҮҮГЭЭГҮЙ САМАРЫГ ЗАРНА ГЭЖ БАЙХ УУ?

Зочин
Зочин
2020-08-26 17:43
Reply to  ӨАМЫИ

Буриадаас оруулж ирсэн самар за

зочин
зочин
2020-08-26 14:18

Төр иргэний амь насыг хамга�##�на гэнэ үү. Цаасан дээр л даг болхоос. Үнэмшмээр ш�##�таг тоочооч.

Зочин
Зочин
2020-08-26 14:43

С�##�хинд унасан самар газраар нэг хөглөрч бна.С�##�хи Агаарт гарсан хүн түүж болно биз

Zochin
Zochin
2020-08-26 14:48

Uhsen atsaaraa naaduul chine bolj yavaadaa samar tuugeegui yadarsan irgedee ulam daramtlaj yaduu bailgah bodlogo barij baidag tue zasagsh de ugaasaa.

зочин
зочин
2020-08-26 23:07

тэр нэг зургийг харсан уже түүгээд биеийнхээ хэмжээгээр савлаад авчирсан самар нь дээр ажиллан гээд хэдэн юмнууд өрвийгөөд байж бсан биздээ

Зочин
Зочин
2020-08-27 01:32

Зөв ухуулга хиыгээд зөв түүлгэвэл байг�##�ь ээжийн хишгээр олон айл хоолны мөнгөтэй болно Хорих тусам аюул дагадагийг анхаар 500 төгрөгөө төлж болноо Орон нутгийн сонгуульд МАН аваад л идчихнэ шүү дээ Ардын хүүхэд 5 төгрөг олохоос айгаад үхлэ

Зочин
Зочин
2020-08-27 01:35

Нөхөн төлждөггүй �##�т эрдэнэсээ ухаад хагартлаа баяжсан дарга нар нахөн төлж ноолуур самрыг хайрлаж шүтэв гэжүү Хаана хорино лиценцжүүлнэ Даргад л ашигтай Сарангэрэлийн сайд болсны эхний авилга самар!!!

Зочин
Зочин
2020-08-27 01:39

Хятадууд самар авахаар хэдэн зуун тэрбум төгрөг бэлдчихээд бна Газраа сэндийлж нүүрсээ зөөх үү Жинхэнэ ард иргэддээ таван цаас олж өгөөд самар экспортлох уу

Зочин
Зочин
2020-08-27 02:46

Яаж амь нас хамга�##�ж гэж хэлж чадаж байна аа 9- 15 наас хойш бол амь нас хамаагүй юу ийм �######� долоогч эргүү дагзнууд л цол туша�##� дэвшээд байгаа юм даа

Холбоотой мэдээ

Back to top button