НИЙГЭМ

71 байршилд газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулснаас 29-ийнх нь ялагч тодорчээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 онд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 90 байршилд зарлаж 71 байршилд газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулаад байна. Үүнээс 29 байршлын ялагч тодорч, нийслэлийн төсөвт 632.9 сая төгрөг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 259.7 сая төгрөг төвлөрүүлжээ.

Өмнө нь газрын дуудлага худалдааг танхимаар явуулж байхад иргэн, ААН-д хүндрэл, чирэгдэл үүсгэхийн зэрэгцээ их хэмжээний зардал гарч, цаг хугацаа ч их зарцуулдаг байж. Харин одоо газрын дуудлага худалдааг цахим хэлбэрт шилжүүлснээр Бизнес эрхлэгч иргэн, ААН нэгжүүдэд учирдаг хүндрэл бэрхшээлийг арилгаж, олон нийтэд нээлттэй, ил тод түргэн шуурхай зохион байгуулж байна.  Ингэснээр дуудлага худалдаанд оролцогч нь заавал биечлэн очих шаардлагагүйгээр хаанаас ч хэдийд ч, байршил харгалзахгүй оролцох бүрэн боломжтой болжээ.

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дуудлага худалдааны байршлуудыг үүрэн холбооны станц аялал жуулчлал хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шатахуун түгээх станц өвлийн хүлэмжийн аж ахуй орон сууц үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зориулалтаар зарласан. 7 удаа цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулахад иргэн, ААН хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, орон сууц, худалдаа үйлчилгээ, үүрэн холбооны станцын зориулалттай газрыг зонхилон сонирхож байна.

ХУД орон сууц хүлэмж, мод үржүүлгийн чиглэлээр, СХД хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн зориулалтаар тэлэх бүрэн боломжтой. зам харилцаа болон эрчим хүч дэд бүтэц хөгжсөн налайх дүүргийн хувьд үйлдвэрлэл хөгжүүлэхэд бүрэн боломжтой юм. Нийслэлийн багахангай, багануур дүүргийн газрын нөөцийг хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой.

Дуудлага худалдааны газар ньНийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, Улаанбаатар хотын хөгжлийн богино, дунд, урт хугацааны бодлоготой уялдуулснаараа онцлог юм.

цахим хэлбэрт шилжүүлснээр бизнес эрхлэгч иргэн ААН-үүд сонирхсон газартаа Газрын дуудлага худалдаанд оролцох боломжтой болсон. Тэгвэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албан2020 оны 3 дахь удаагийн дуудлага худалдаанд оролцож ялагч болсон Иргэн, ААН-д газрын цэг тэмдэгтийг нь зааж, газрыг нь хүлээлгэн өгсөн юм.

Иргэн, ААН та газрын биржийн цахим систем  www.mle.mn сайтаас Улаанбаатар дахь дуудлага худалдааны мэдээллээс гадна бусад аймаг, сумдын дуудлага худалдаатай холбоотой мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжтойгоос гадна бусад нэмэлт мэдээлэл дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт, худалдаа түрээс, үнийн мэдээг авч болох юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button