ДЭЛХИЙ

Жүжигчин Роберт Паттинсон “COVID-19”-ийн халдвар авчээ

Британийн алдарт жүжигчин Роберт Паттинсон коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, түүний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсны дараа “The Batman” киноны зураг авалтыг түр зогсоосон тухай хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.

Киног бүтээж буй “Warner Bros” студийн мэдэгдэлд “The Batman”-ий зураг авалтын багийн нэг гишүүнээс коронавирусийн халдвар илэрснийг баталсан ч өвчтөний нэрийг зарлаагүй байна.

“Vanity Fair” сэтгүүл болон” Hollywood Reporter” сайт өвчтөн нь гол дүрийн жүжигчин Роберт Паттинсон болохыг нэрээ нууцалсан эх сурвалжаас олж мэдсэнээ зарласан аж.

Одоо 34 настай Паттинсон цус сорогчийн сэдэвтэй “Twilight” киноны цувралд анх дүр бүтээж олны танил болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт монголд нээлтээ хийсэн “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд мөн тоглосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button