ДЭЛХИЙ

ДЭЛХИЙД: Навальныйг хордуулсан гэгдэж буй нь тавилттай жүжиг үү

ОХУ-ын сөрөг хүчний намын удирдагч Алексей Навальный бие онгоцоор нисэж явахад нь гэнэт муудаж, эмнэлгийн сэхээний тасагт хүргэгдсэн үйл явдлаас хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байна.

Үүний дараахан түүнийг Германы эмнэлэгт эмчлэхээр болж, ухаангүй байхад нь онгоцоор хилийн чанад руу аваачсан. Үүний дараахан Германы эрдэмтэд Навальныйг “Новичок” нэртэй химийн бодисоор хордуулсныг олж тогтоосон тухай мэдээлэл ил болсон билээ.

Алексей Навальный тэр өдөр онгоцонд сууж явахдаа ганц аяга цай ууснаас өөр ямар ч зүйл идэж, уугаагүй гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн. Иймд түүнийг хордуулсан уу гэх хардлага үүсээд байсан бөгөөд үүнийг ийн Германы эмч нар баталсан юм.

“Новичок” нь Зөвлөлтийн үед бүтээгдсэн хор гэх.

Тэгвэл Беларусийн иргэдийнхээ өөдөөс галт зэвсэг агсдаг ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр /2020.09.03/ энэ бүх үйл явдлыг тавилттай жүжиг гэж ярьжээ. Тодруулбал ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Навальныйг хордуулсныг олж тогтоолоо гэх жүжгий автор гэх.

Лукашенко хэлэхдээ, “Манай тагнуулын ажилчид утасны яриа чагнасан. Ингэж баримтаар олж мэдсэн юм. Энэ утасны яриаг тэр чигт нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өгнө” гэжээ.

Өнөөдөр /2020.09.04/ Лукаенко, Путин хоёр уулзаж магадгүй талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button