Тувад сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэг торгох ялаар шийтгүүлжээ

Монгол Улсаас ОХУ-ын Тува улсын Кызыл хотод сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр (2020.09.03) Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, Монголд төрийн байгууллагад ажилладаг нөхрөө ажилд томилсон тушаал гаргаж, Консулын газартаа ажилладаггүй гэр бүлийнхээ гишүүнд цалин олгож байсан гэх үндэслэлээр шалгажээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Б.Ганцэцэгт холбогдох хэргийг шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалан явуулсан шүүх хурлаас Б.Ганцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 5400 нэгж буюу 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Шүүгдэгч Б.Ганцэцэг нь улсад учруулсан хохирлоо шүүх хурлаас өмнө төлсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даварсан амьтан бэ?