ДЭЛХИЙНИЙГЭМ

ӨМӨЗО-д жагсаал зохион байгуулсан иргэнийг мэдээлсэн хүнийг 1000 юанаар шагнана

ӨМӨЗО-д монголбичгийг хориглоод буйтай холбогдуулан олон үйл явдал хөвөрч байна. Цагдаа нарт зодуулж буй эцэг эхээ харсан сурагч өндрөөс үсэрч амиа алдсан бол хятад хэлээр хичээл заахгүй хэмээн хоёр ч багш амиа хорлосон. Хүчтэй эсэргүүцлийн эсрэг БНХАУ ч зүгээр суусангүй.

Дахин жагсаал зохион байгуулсан иргэний талаар баттай мэдээлэл өгсөн хүнийг 1000 юанаар /417 мянга/шагнах шийдвэр гаргажээ.

Одоогоор Хятадын цагдаагийн газраас иргэдийн “Wechat”-д мөрдлөг хийж, нийгмийн сүлжээгээр жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалсан 129 хүнийг хайж байгаа аж. Түүнчлэн 100-аас дээш хүнтэй эсэргүүцлийн жагсаалыг удирдсан хүний талаар баттай мэдээлэл өгсөн хүнд 1000 юан  амлаад байна.

Дээрх шийдвэр гарсны дараа Өвөр монголчууд бухимдан “Эх хэл, Монгол хүний нэр төрөө 1000-хан юанаар солихгүй” гэсэн утгатай сэтгэгдэл, бичлэгүүдийг нийгмийн сүлжээгээр хөвөрч эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-09-05 12:25

Өвөр монголчууд 1000-хан юуны үнэтэй юм байх даа. Тийм ядуу амьдардаг гэжүү. Арай бага бишүү хөөе

Зочин
Зочин
2020-09-05 21:31

Хятадын иргэд нэг нэгнийгээ хянадаг мэдээлдэг систэмтэй учраас хүмүүс нь үргэлж айдастай, гадаадад суугаа хятадууд хүртэл Даргаа муулсан үг амнаасаа унагдаггүй юм билээ. Үндэсний цөөнх нь хэлмэгдэх тусам Хан үндэстнүүдэд ашигтай ту�####�г.Түвд, Уигарыг хар.Хан үндстэнүүүдэдээ, хэлмэгдэж байхгүй болсон хүмүүсийн эд хөрөнгө,орон гэрийг зүгээр шахуу, бас урамшуул�##�ттай өгдөг гэсэн.. Хятадууд манай мэдээлийн сайтууд, хүмүүсийн сэтгэгдэлийг судлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.Тийм учраас Монголчууд бид Өвөр Монголчуудын эх хэл, бичиг соёлоо хадг�##�ахын төлөө тэмцэлийн т�##�д баттай зогсох хэрэгтэй

Баатар
Баатар
2020-09-06 09:20

Ар монголчуудын тэмцдэг гэж хааашаа харсан юм байдаг юм. Их даврах гээд байв�##� Сүхбаатарын ч билүү Хүрэлсүхийн ч билүү т�##�бай дээр нь нэг том модон муна барьсан Эрхүүгийн булиа, согтуу орос авч ирээд л зогсооход бүгд чичрээд, номондоо орно

Холбоотой мэдээ

Back to top button