ДЭЛХИЙ

Францын иргэн амьсгал хураах явцаа цахимаар шууд дамжуулна

Эдгэршгүй өвчин туссан 57 настай Францын иргэн Алайн Кок өөрийн нас барах явцаа фэйсбүүкээр цацахаар болжээ. Тэрээр сайн дураараа үхэх хүсэлтийг нь Ерөнхийлөгч Макрон хүлээн аваагүй учир ийм шийдвэр гаргасан байна.

Дэлхийн зарим улс оронд хүнд өвчтэй хүнийг өөрийнх нь хүсэлтээр үхүүлэх евтанази гэх аргыг хэрэглэдэг бөгөөд улс орон бүр евтаназийн тухай өөр өөр хуультай байдаг. Харин Франц улсын хувьд ийм хууль байдаггүй учир Ерөнхийлөгч Макрон хүнд өвчтэй эрийн хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Алайн Кокийн хувьд артерийн судасны хананууд нь хоорондоо наалдсан оноштой бөгөөд тэр өөрийгөө долоо хоногийн дотор амьсгал хураана гэж төлөвлөөд өчигдрөөс /2020.09.04/ эмчилгээ болон хоол хүнс хэрэглэхээ зогсоож эхэлжээ. Тэрбээр өнөөдрөөс өөрийн фэйсбүүкээр нас барах үйл явцаа дамжуулж, амьд үлдэх найдваргүй болсон өвчтөнүүд яаж зовж шаналдгийг Францын нийгэмд харуулж, евтаназийн хууль гаргуулахад нөлөөлөхөөр зорьсон ажээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. бусдыг өөр шигээ бүү зовоосой гэсэндээ ийм байд####д оржээ.бурхан хүн юм б.а бурхны хүчийг олсон.энэ хүний зам саадгүй байг.үнэхээр сэтгэл уярлаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button