НИЙГЭМ

"Мах, цагаан идээ, хүнсний ногоо-2020” өргөтгөсөн худалдаа ӨНӨӨДРӨӨС эхэллээ

Мах, цагаан идээ, хүнсний ногоо-2020” өргөтгөсөн худалдааг 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл  “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулна.  

Тодруулбал,  “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр,  “Мах сүүний анхдугаар” аян,  “Атрын III” аян,  “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-ийн хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг, Лавай худалдааны төв хамтран тус үйл ажиллагааг өрнүүлэх юм.

Өргөтгөсөн худалдааны зорилго нь аймгуудийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж,  малчдын  гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн хэрэглэгчдэд зах зээлийн доод үнээр хүргэх юм. 

Цаашид уг өргөтгөсөн худалдааг жил бүр байнгын зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах ач холбогдолтой юм. 

Одоогоор Хөдөө Аж Ахуйн Биржийн хоршоодоос мах, хүнсний ногоо, цагаа идээ гэх зэрэг аймгуудын онцлог шинэ бүтээгдэхүүнээр оролцохоор бүртгүүлээд байна. Мөн оролцох хүсэлтэй хоршоод, аж ахуйн нэгж, малчид 89448830, 88889396,  99003191 утсаар бүртгүүлэх боломжтой аж.

Эх сурвалж: Хөдөө Аж Ахуйн Бирж

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
9 сар 6, 2020 20:13

Энэ зарын дагуу өнөөдөр жаахан цагаан идээ авах санаатай хэрэг болгож Лавай худ�##�дааны төвд очлоо.
Цагаан идээ гэх юм �##�га. Энэ тэнд зарагдаж байгаа хүнсний ногоотой адил үнэтэй жаахан хүнсний ногоо л зарагдаж байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button