Хүүхдийн ордны элсэлт даваа гарагт эхэлнэ

Монголын хүүхдийн ордон 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 7-ноос 11-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрийн төв байранд авна.
Энэ хичээлийн жилд нийтдээ урлаг, уран бүтээл болон гадаад хэлний гэхчлэн 24 төрлийн дугуйланд бүртгэл хийх бөгөөд нийт 38 анги хичээллэнэ.
Дугуйлангуудад ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой. Бүртгүүлэхдээ хүүхэд өөрийн биеэр очих шаардлагагүй. Зөвхөн эцэг эх нь хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар болон нэг хувь цээж зургийг авч очин бүртгүүлнэ. Харин бүжиг, дуулаач, драм болон хөгжмийн дугуйланд орох хүүхдүүд бүртгэл дууссаны дараа хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, сонсголын шалгалт зэргийг өгч, тэнцсэн тохиолдолд дугуйландаа орох юм.
Гадаад хэл, бүжиг гэх мэт групп дугуйлангууд нэг ангид 20 хүүхэдтэй байх ба долоо хоногт хоёр удаа 1 цаг 30 минутын хугацаатай хичээллэнэ. Харин хөгжим зэрэг ганцаарчилсан ангиуд долоо хоногт хоёр удаа 45 минутаар орно.
Хичээлүүд
- 08:30 -10:00 цаг,
- 10:10-11:40 цаг
- 14:30-15:55 цаг,
- 16:05-17:30 цаг гэсэн дөрвөн ээлжтэй.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.